09/03/2026
БУЯН ХИШИГИЙН БУМБАНЫ ИХ ТАХИЛГА. Эд баялаг эрдэм ном арвидан дэлгэрүүлэх Гонгор, Намсрай, Замбал зэрэг бурхадыг тахин шүтэж эдгээр бурхадын буян хишиг эдийн бумбыг айл өрх, гэр орон, дацан хийдэд нандигнан хадгалж ирсэн.
Энэхүү бумбыг гэр орон албан байгуулга хувь хүн бүтээлгэн залж тахиваас өвчин зовлонгүй, нас буян, эрдэм билэг, цог учрал, хийморь золбоо, эд хөрөнгө, эдээ ундаа, үр удам,айл өрхийн гал голомт бүхэн аривжан дэлгэрэх шалтгаан бүрдэнэ. Бумбаны их тахилга хийж Алтангэрэл судар уншиж даллагийн авна. Бумбаны их тахилга нь Намрын адаг сарын шинийн 8 ны өдөр буюу 2026 оны 10-р сарын 18 ны ням гаригт Бурхан шашины Занабазар төв дээр болох тул сүсэгтэн олон та бүгдийг хүрэлцэн ирэхийг урьж байна.
Эхлэх цаг: 10 сарын 18 нд Ням гариг 10 цагаас.
Хаяг: 7870 Bradshaw Rоаd Sacramento Ca 95829
Жич: Тахилганд ирэхдээ бумбаа авчираарай. Шинээр бумба авах хүмүүс холбогдоно уу.
Тахилганд оролцогсдод халуун хуушуур, цай бресс, даллагийн идээтэй. Холбогдох утас 9167525771, 9168337383.
Бурхан шашны Занабазар төв.