MCAK

MCAK Солонгос дахь Христитгэлт Монголчуудын Холбоо

Урин дулаан цаг айлчлан ирж буй энэ цагт улс орон ард түмнийхээ дээр Бурхан Эзэний хаанчлал ба сэргэлтийг залбиран гуйх,...
14/05/2026

Урин дулаан цаг айлчлан ирж буй энэ цагт улс орон ард түмнийхээ дээр Бурхан Эзэний хаанчлал ба сэргэлтийг залбиран гуйх, хамтдаа Түүнд магтаал хүндэтгэл өргөх "Залбирлын нэгдсэн цугларалт" маань энэ 5 сарын 17-ны Эзэний өдөр болох нь ээ👍👍👍

Эрхэм пастор & удирдагчид Та бүхэн маань тус тусын цуглаан дээрээ зарлаж итгэгч нартайгаа хамт хүрэлцэн ирнэ үү...

1 Тесалоник 5:17
Тасралтгүй залбир.

Ефес 6:18
Сүнс дотор цаг үргэлж аливаа залбирал ба гуйлтаараа залбир. Үүний тулд бүх ариун хүмүүсийн төлөөх цөхрөлтгүй бүх оролдлого, гуйлтаараа сэргэг бай.

5 сарын 17-нд уулзацгаая🔥🙏✝️

👑Солонгос дахь Монгол Чуулгануудын"Удирдагчдын Ретрит 2026" ивээл дүүрэн боллоо.🏕 Өнгөрсөн 5 сарын 5наас 7ны хооронд  경남...
08/05/2026

👑Солонгос дахь Монгол Чуулгануудын
"Удирдагчдын Ретрит 2026" ивээл дүүрэн боллоо.🏕

Өнгөрсөн 5 сарын 5наас 7ны хооронд 경남 통영시 사량 арал дээр Гэрэлт цамхаг залбирлын өргөөнд Солонгос дахь Монгол чуулгануудын удирдагчдын ретрит ивээл дүүрэн болж өнгөрлөө. Солонгосын өнцөг булан бүрд үйлчилж байгаа 30 гаруй удирдагчид хамтдаа цуглан сургалт семинар, залбирал, хүүхдийн баярын бэлэг тараалт, нөхөрлөл дотор өнгөрсөнөө эргэн харж дүгнэж суралцаж цаашдын алсын хараагаа хуваалцсан сайхан цаг байлаа.

📚Сургалт семинарын цагаар:
- Монголд үйлчилж байгаа Чука илгээлтийн эзний "Дагалдагч босгох" хичээл,
- Тахана Чуулганы И Хэ Дун пасторын "Солонгос дахь Монгол Чуулгануудын өнгөрсөн 30 жилийн түүх ба түүнээс авах сургамж алсын хараа" судалгаа,
- Сэжүнан Монгол Чуулганы Дэлгэрэх ахлагч өөрийн орчуулсан "Библийн уялдаа холбоо ба гол утга санаа" номоор сургалт,
- 고신대학교 신경규 профессорын "Хиймэл оюун ухааны эрин үеийн үйлчлэл ба илгээлт" сэдвээр тус тус сургалтууд хийгдлээ.

Бидний Эзэн Бурханд бүх алдар магтаал хүндлэл нь байх болтугай~
АМЭН 🙏

💐✨️Солонгос дахь Монгол Чуулгануудын удирдагчдын Ретрит 2026
29/04/2026

💐✨️Солонгос дахь Монгол Чуулгануудын удирдагчдын Ретрит 2026

👑Шалом~ 🇲🇳🇰🇷🇯🇵Япон дахь ахан дүүсийгээ 24 цагийн магтаал залбиралд нэгдэхийг уриалж байна. 🎶🎹👏😇🙏
29/04/2026

👑Шалом~ 🇲🇳🇰🇷🇯🇵
Япон дахь ахан дүүсийгээ 24 цагийн магтаал залбиралд нэгдэхийг уриалж байна. 🎶🎹👏😇🙏

"Илгээлтийн сургууль"Бүртгэл: 2026.04.25 хүртэл
08/04/2026

"Илгээлтийн сургууль"
Бүртгэл: 2026.04.25 хүртэл

2026 оны 2 сарын 15~17ны өдрүүдэд Солонгос дахь Монгол чуулгануудын Цагаан сарын нэгдсэн кемп Чонмасан залбирлын өргөөнд...
21/02/2026

2026 оны 2 сарын 15~17ны өдрүүдэд Солонгос дахь Монгол чуулгануудын Цагаан сарын нэгдсэн кемп Чонмасан залбирлын өргөөнд амжилттай зохион байгуулагдлаа.
Энэ удаагийн Монгол чуулгануудын Цагаан сарын нэгдсэн кемпэд нийт 28 чуулганы 320 гаруй итгэгчид оролцсон байна.
Тус кемпэд алс холоос зорин ирсэн Токио, Жэжү, Дэгү, Бусан, Тэжон хотуудын чуулганууд идэвхтэй оролцож, хамтын үйлчлэлд нэгдсэнд талархъя.
Кемп маань “Миний Сүнсээр” уриан дор зохион байгуулагдаж, үг, магтаал, залбирал, сургалтууд нь үе үеийн итгэгчдийг нэгтгэн, итгэл найдвар, урам зориг, сүнслэг эрч хүчээр дүүрэн ерөөлтэй цаг байлаа.
Христийн бие болсон Солонгос дахь бүх Монгол чуулгануудын дээр Эзэний ивээл, ерөөл арвин байж, цаашдын үйлчлэл бүр нь үр жимсээр дүүрэн байх болтугай~
Зөвхөн Эзэнд алдар нь байг~ АМЭН

Жил бүр олуулаа, халуун бүлээрээ хамтдаа цугладаг МСАК-с зохион байгуулдаг солонгос дахь монгол цуглаануудын нэгдсэн "Ца...
18/01/2026

Жил бүр олуулаа, халуун бүлээрээ хамтдаа цугладаг МСАК-с зохион байгуулдаг солонгос дахь монгол цуглаануудын нэгдсэн "Цагаан сарын кемп" маань удахгүй болох нь ээ...

Энэ жилийн солонгос дахь монгол цуглаануудын нэгдсэн кемп (Зехериа 4:6-р ишлэлийг онцолж) "МИНИЙ СҮНСЭЭР" гэсэн нэртэйгээр Эзэний Сүнслэг тосолгоо🔥, Сүнслэг бэлэг авьяас, Сүнслэг эв нэгдэлийн талаархи сургалттай✝️, гал🔥 гарсан магтаалтай, Христ итгэлт уран бүтээлчдийн мэндчилгээ ба гэрчлэлтэй янзтай сайхан болж өрнөх нь ээ...

Ингээд бүртгэл эхэллээ. Зарлал дээрхи утасруу холбогдон бүртгүүлээрэй👍
Эрхэм пасторууд, удирдагчид Та бүхэн залбирч бас сүм цуглаан дээрээ зарлаж өгнө үү👍👍🙏🙏🛐🛐

Зехериа 4:6
“Хүч чадлаар ч бус, эрх мэдлээр ч бус, харин Миний Сүнсээр” гэж түмэн цэргийн ЭЗЭН айлдаж байна.

️Талархлын баярын нэгдсэн мөргөл-2025🌾11 сарын 16ны Эзэний өдөр Сэжүнан чуулган(새중앙교회)д Солонгос дахь Монгол Чуулганууды...
22/11/2025

️Талархлын баярын нэгдсэн мөргөл-2025🌾

11 сарын 16ны Эзэний өдөр Сэжүнан чуулган(새중앙교회)д Солонгос дахь Монгол Чуулгануудын Нэгдсэн Мөргөл ивээл дүүрэн боллоо. Эзэн Бурханаас өгөгдсөн бүх зүйлд талархъя. 💕
Мөн хол газраас зорин ирж хамтдаа Эзэн Бурхандаа талархал өргөсөн бүх итгэлийн ахан дүүстээ талархъя.❣️

Эрхэм итгэлийн ахан дүүс та бүхнийг “Талархлын Баярын” нэгдсэн мөргөлд хүрэлцэн ирэхийг урьж байна. Хэзээ: 2025.11.16 нд...
09/11/2025

Эрхэм итгэлийн ахан дүүс та бүхнийг “Талархлын Баярын” нэгдсэн мөргөлд хүрэлцэн ирэхийг урьж байна.

Хэзээ: 2025.11.16 нд
Хаана: 경기도 안양시 동안구
귀인로 301(새중앙교회)
교육관 1층 채플홀
17:30с Оройн хоолтой

WORLD K-POP CENTER-ийн наадам📅 2025 оны 8 сарын 30, Бямба гараг🕑 Цаг: 14:00 – 21:00📍 Байршил:한국어 (солонгосоор): 경기 가평군 가...
27/08/2025

WORLD K-POP CENTER-ийн наадам

📅 2025 оны 8 сарын 30, Бямба гараг
🕑 Цаг: 14:00 – 21:00
📍 Байршил:

한국어 (солонгосоор): 경기 가평군 가평읍 자라섬 (Jaraseom, Gapyeong, Gyeonggi-do)

Монгол хэлээр: Кёнгги муж, Кабён сум – Жара арал

---

✨ Наадмын хөтөлбөр:

Алдартай K-POP дуу, бүжгийн үзүүлбэр

Хүүхэд, залуус, насанд хүрэгчдэд зориулсан сургалт, туршлага

Фото зураг авах боломж, дурсгалт бэлэг

Монгол найз нөхөдтэйгөө хамт K-POP-ын уур амьсгалыг мэдрэх

---

🚉 Сөүлээс хэрхэн очих вэ?

1. Янчон / Чёндам / Чоннянни (청량리역) өртөөнөөс Gapyeong Station (가평역) хүртэл ITX 열차 унаарай. (1 цаг орчим)

2. Gapyeong Station (가평역)-ээс Жара арал (Jaraseom, 자라섬) хүртэл алхахад ойролцоогоор 15 минут. Таксигаар 5 минут.
👉 Өөрөөр хэлбэл, Сөүлээс маш амархан хүрнэ!

---

💌 Монголчууд аа, найз нөхөд, гэр бүлээрээ ирээд хамтдаа хөгжилдөөрэй!

📞 Холбоо барих: 010-3722-3301
🌐 Дэлгэрэнгүй: https://w-kpop.com/

2025 оны 7-р сарын 12-нд Солонгос дахь Монгол чуулгануудын нэгдсэн наадам ивээл ерөөл дүүрэн боллоо. Нийт 15 чуулган хам...
18/07/2025

2025 оны 7-р сарын 12-нд Солонгос дахь Монгол чуулгануудын нэгдсэн наадам ивээл ерөөл дүүрэн боллоо. Нийт 15 чуулган хамтдаа нэгдэн хүндэтгэл мөргөл өргөж, томчууд хүүхдүүдийн бөхийн барилдаан, гар барилдаан, нум сум харваа, олс таталт, дээлтэй Монгол зэрэг олон уралдаан тэмцээнд идэвхтэй оролцлоо.
Энэхүү наадам нь Солонгос дахь Монгол чуулгануудын эв нэгдэл, итгэл, өв соёл, нөхөрлөлийг бататгасан сайхан цаг байлаа.

Address

Seoul
13505

Telephone

+821075019095

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when MCAK posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Place Of Worship

Send a message to MCAK:

Share