21/07/2026
2027 онд Сөүл хотод зохион байгуулагдах Дэлхийн Залуучуудын Өдөр (WYD) нь олон улс, олон соёлын орчноос ирсэн залуусыг нэгтгэх томоохон арга хэмжээ юм. Энэхүү арга хэмжээг амжилттай зохион байгуулах бэлтгэл ажлын хүрээнд Католик соёлыг урьдчилан танилцуулж, мэдрэх боломжийг олгох зорилготой урьдчилсан арга хэмжээ болгон 2026 оны Католик Соёлын Үзэсгэлэн зохион байгуулагдана.
Олон жилийн түүх, өв уламжлалтай, өөр өөрийн онцлог болон үйл ажиллагааны чиглэлтэй шашны бүлгэм ба нийгэмлэгүүд, мөн дэлхийд энгийн итгэгчийн хувиар өөрийн дуудлага, эрхэм зорилгыг хэрэгжүүлдэг сүсэг бишрэл, элчийн үйлсийн байгууллагууд Католик соёлыг танилцуулах болон биечлэн оролцох хөтөлбөрүүд, урлагийн тоглолтуудыг бэлтгэнэ. Эдгээрээр дамжуулан католик болон католик бус иргэд, дотоодын болон гадаадын оролцогчдын хооронд илүү ойр дотно оролцоо, харилцааг бий болгож, эв нэгдлийн талбарыг бүрдүүлэх болно.
Түүнчлэн Эвлэрлийн зам болон Эвлэрлийн ариун ёслол (Нүглээ наманчлах ёслол)-оор дамжуулан итгэгчид Тэнгэрбурхантай дахин уулзах гүн гүнзгий сүнслэг туршлагыг амсах боломжтой.
Мөн 2027 оны Сөүлд болохДэлхийн Залуучуудын Өдрийн талаарх мэдээлэл авч, сонирхсон асуултынхаа хариуг авах боломжтой WYD мэдээлэл, сурталчилгааны асар ажиллах тул та бүхнийг өргөнөөр хүрэлцэн ирж, идэвхтэй оролцохыг урьж байна.
Хугацаа: 2026 оны 8 дугаар сарын 8–9 (12:00–17:00)
Байршил: Догсүгүн ордны чулуун хэрмийн зам орчим болон Сөүл хотын захиргааны Сосомүн тусгай барилгын 4 давхар дахь Халамж үйлчилгээний төвийн хурлын танхим