Pohang Jeil Church International - Mongolian Service

Pohang Jeil Church International - Mongolian Service Come join us every Sunday for Mongolian worship services! (for English service, visit https://www.facebook.com/pjc.international/)

Established in 1905, Pohang Jeil Church has served its community for over a century as the 'mother church' of the region.

23/06/2024

Mongolian Worship Service, June 23, 2024.

17/10/2021

Магтан дуу
1. Бүх хүч чадал
2. Ирээч ариун сүнсээ
3. Эзэн намайг аварсан

※Библийн уншлага

Дуулал 103:1-14
1 Сэтгэл минь ээ, ЭЗЭНийг магтагтун
Дотор минь байгаа бүгд
Түүний ариун нэрийг магтагтун.
2 Сэтгэл минь ээ, ЭЗЭНийг магтаж,
Ач тусыг нь ч бүү март.
3 Тэрээр бүх хилэнцийг чинь уучилж,
Бүх өвчнийг чинь илааршуулдаг.
4 Тэрээр амийг чинь мөхлөөс зольж,
Чамд хайр энэрэл ба өршөөлийн титмийг зүүлгэдэг.
5 Залуу нас чинь бүргэд мэт шинэчлэгдэхийн тулд Тэрээр амьдралыг чинь сайнаар хангадаг.
6 ЭЗЭН дарлагдсан бүхний төлөө
Зөвт үйлс болон шүүлтүүдийг үйлддэг.
7 Өөрийн замыг Мосед, Үйлсээ Израилийн хөвгүүдэд Тэрээр мэдүүлсэн.
8 ЭЗЭН өрөвч, нигүүлсэнгүй, Уурлахдаа удаан, Хайр энэрлээр элбэг баян.
9 Үргэлжид тэмцэлдэхгүй, Уураа ч Тэрээр мөнхөд хадгалахгүй.
10 Хилэнцэд минь тааруулан
Хандаагүй билээ, Тэрээр бидэнд
Гэм буруугаар маань ч Хариулаагүй билээ, бидэнд.
11 Учир нь тэнгэр нь газрын дээгүүр өндөрт байдаг шиг Түүнээс эмээгчдэд энэрэл хайр нь агуу их.
12 Өрнө нь дорноос хол байдаг адил
Гэмт үйлдлийг маань биднээс
Тэрээр тийн холдуулсан.
13 Эцэг хүн хөвгүүдээ өрөвддөгийн адил ЭЗЭН Өөрөөс нь эмээгчдийг өрөвддөг.
14 Учир нь хэлбэр дүрсийг маань Тэрээр мэддэг. Биднийг тоос шороо гэдгийг санаж байдаг.

※Бибилийн эх хэсэг
Эврей 3:1-6
1 Тиймд тэнгэрлэг дуудлагыг хуваалцагч ариун ах дүү нар аа, бидний хүлээн зөвшөөрдөг Элч ба Тэргүүн Тахилч болох Есүсийг ажицгаа. 2 Түүний [бүх] гэрт Мосе итгэмжит байсны адил Тэр Өөрийг нь томилсон Нэгэнд итгэмжит байсан юм. 3 Учир нь барилгачин барилгаасаа илүү хүндэтгэл хүлээдгийн адил Мосегээс илүү их алдрыг Тэр хүртэх зохистойд тооцогдсон юм. 4 Учир нь аливаа барилга хэн нэгнээр баригддаг. Харин бүх юмсыг барьсан нь Бурхан мөн. 5 Учир нь хожим яригдах ёстой гэрчлэлийн төлөө Мосе үйлчлэгчийн хувьд Түүний бүх гэрт итгэмжит байсан. 6 Харин Христ, Хүүгийн хувьд Түүний гэрт итгэмжит юм. Бид зориг болон найдварын сайрхалаа эцэс хүртэл бат сахиваас бид Түүний гэр болой.

※Номлолын сэдэв : Есүсийг ажицгаа.

Address

172, Saemaeul-ro, Buk-gu
Pohang
37644

Alerts

Be the first to know and let us send you an email when Pohang Jeil Church International - Mongolian Service posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Place Of Worship

Send a message to Pohang Jeil Church International - Mongolian Service:

Share