Гавж Б.Дашням

Гавж Б.Дашням Гавж Б.Дашням

24/05/2026

Хүний боловсролыг диплом тодорхойлохгүй.

Харилцаа, хандлага, ёс зүй сайхан сэтгэл, хүн чанар тодорхойлдог.

Ухаантай хүн гэж зөвхөн эрдэм мэдлэгтэй хүнийг хэлэхгүй.

Бусдыг ойлгох чадвартай хүнийг хэлдэг.

The first university in the world

24/05/2026

“ДАМЖАН ЧОЙЖОО сахиус тахиж "ДҮГЖҮҮ" гаргана

Хэзээ:

🗓 2026.05.25-ны Даваа гараг буюу зуны эхэн сарын шинийн 09-нд

⏰️ 11.00-14.00 цагт

📖Чойжоо дүгжүү гаргахын ач тус:

Их ядам бурхан Ямандагийн зарлиг хүлээгч нь Чойжоо юм.
Түүний бүтээлд дулдуйдан "Чойжоо дүгжүү" гаргах" хэмээх зан үйлийг гvйцэтгэдэг.
🪷Зонхава богд бээр "Өөр болон бусдын тусад үл хүсэх зүгийг арилгах, таашаах хүсэлт зүгийг бүтээх хоёр үйлийг үйлдэх нь магад" гэж айлдсан байдаг. Энэ нь амирлуулах, дэлгэрүүлэх хоёр үйл юм.
📍Амирлуулах үйл нь (Хилэнц нүгэл, өвчин ад, хэл ам хэрүүл тэмцэл тэргүүтнийг амирлуулах)
📍Дэлгэрүүлэх үйл нь:
(Нас буян, эрдэм чадал, яруу алдар, эд баялаг тэргүүтнийг дэлгэрүүлэх)
Иймээс хүслийг хангаж, ад зэтгэр саад барцадгүй амгалан жаргалантай байхын тухайтад хамгийн дээд нь өдөр бүр, дунд хэр нь сар бүр, адаглаад жилд нэг "Чойжоо дүгжүү" гаргаж байх нь тустай хэмээн мэргэд олонтаа айлдсан байдаг.
📍Балин тахил бэлтгэн уншиж байх үест сүсэгтэн та бүгд "Дамжан Чойжоо" сахиусны тааллаас гэрэл цацарч өвчин, ад зэтгэр, муу зүүд, саад тэргүүтэн хар гэрэл юмуу утаа, бараан үүлний байдлаар урин татаж, балинд шингээлээ гэж залбираад мөн гэрлийн байдлаар элдэв өвчин, хорлолгүй байх рашааныг хүртэж байна гэж бодно.

Хамаг амьтан амгалантай байх болтугай!

⛩️ МБШTөв Гандантэгчэнлин хийдийн Дүлтимзансрүн Идгаачойнзинлин дацанд

☎️90 017878

24/05/2026

Шуламсын аймгийг дарсан зохионгуйг үзүүлсэн ёс нь: “Тэр мэт бодь модны өмнө морилоод лагшин оршихуйн үесэд гэрэл цацрахад гурван ертөнцийн мангасын чимэг алдарт шумнасын аймгийн цэргийн чуулганыг хар үүл мэт огторгуйг дүүргэсэн бөгөөд гал, мэс, их уулыг шидэх тэргүүтэн элдэв явдлаар үйлдсэн ч цэцэг тэргүүтэн тахил болж хувираад ямарч үед асрахуй нигүүлсэнгүй самадийн хүч хийгээд их нигүүсэнгүй үнэр анхилсан мөн бөгөөд хий салхийг хүртэл төдийгөөр их гарч үүлийг үлдэн хөөх мэт нэрийн төдий ч үл үлдээн эцэслэн тасалсан бөгөөд үнэн зам мөр дор байгуулан зохиосон зохионгуйг үзүүлэх мөн” хэмээн заахуй дор: “Магтаал”-д
“Тэр цагт усны мангас Жанцангийн аймаг
Цэргийн чуулганы хар үүл мэт огторгуйг дүүргэсэн ч
Алин асрал нигүүсэлийн үнэрийг үнэртэн мэдсэн төдийгөөр
Нэрийн төдий үлдээн зохиосноо мөргөмү” хэмээн айлдсан мэт болой.

24/05/2026
24/05/2026
21/05/2026

ས་ག་ཟླ་བའི་ཚེས་༠༨ ཉིན་ཞབས་རིམ་གསལ་བསྒྲགས།

Address

Bylakuppe
Mysore
571104

Telephone

+919902353695

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Гавж Б.Дашням posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Place Of Worship

Send a message to Гавж Б.Дашням:

Share