Mongolian Temple, Bodh Gaya

Mongolian Temple, Bodh Gaya The Mongolian temple built as the symbol of the spiritual neighbours, for over 2200 years, between the Mongolian and Indian Governments

15/01/2023

ДАЛАЙ БАГШИЙН АЙЛДВАРААС:
Шинжлэх ухааны эрдэмтэд хүний үндсэн чанар энэрэнгүй болохыг судласан байна.

Мөн тэд үргэлжийн уур хилэн, үзэн ядалт нь бидний дархлааны системийг доройтуулдаг болохыг ч нотложээ.

Иймийн тул бид эрүүл байхын тулд биеийн эрүүл мэндийг сахидагтай адил аз жаргалтай байхын тулд дотоод сэтгэлийн эрүүл мэндийг ч сахих хэрэгтэй болж байна.

Энэ нь сөрөг сэтгэл хөдлөлөө арилгах хэрэгтэй гэсэн үг юм...

02/10/2022

Бид хэрхэн хүчирхэг, аз жаргалтай амьдрах вэ? Эхний алхам зовлон зүдгүүр тохиолдоход түүнийг хүлээн зөвшөөрөх явдал юм.
Зоос хоёр талтай байдаг шиг, амьдралд зовлон жаргал ээлжилдэг гэдгийг ойлгох нь маш чухал. Амьдралыг зовлон зүдгүүргүй, байнгын баяр баясгалантай байна гэж бодох нь утгагүй юм. Учир нь энэ ямар ч боломжгүй зүйл билээ.

~Хансэр ринбүчи ~

31/12/2021

МБШТ Гандан Тэгчэнлин хийдийн харъяа Батцагаан Монгол сүмийн зүгээс санаачлан айлчлан ирж буй 2022 онд Монгол орноо амар амгалан, аюулгүй, өнөд орших, мөн хижиг тахал дариу арилахын зориулга ерөөл болгож 100000 зулаа зориулан өргөж эхэлснийг та бүхэндээ айлтгая.

Асар дагшин орон үүнд эдгээр зулыг бадраан өргөхөд алс холоос та бүхэн хотлоороо энэрлийн зулыг бас сэтгэлдээ давхар бадраацгаагаарай.

Түүнчлэн 100000 зул бадраах үйлийг тэтгэн оролцож буй номын нөхөр Эрдэнэчимэг тэргүүтний өглөгийн эздийн буян олон амьтдыг гэгээрлийн мөрд баттай хөтлөхийн ерөөл айлтгая.

Хотлоороо сайхан амраарай.

12-р сарын 29-нд Монгол улс Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110-н жилийн ойн өдөр Төвөдийн цаг тооллоор Зулын 25-н ...
27/12/2021

12-р сарын 29-нд Монгол улс Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110-н жилийн ойн өдөр Төвөдийн цаг тооллоор Зулын 25-н буюу Богд ламын их дүйчэн өдрүүд давхцан тохиож байгаатай холбогдуулан Эх болсон зургаан зүйл хамаг амьтны тус, даян дэлхийн амар амгалан, эх орон Монгол улсынхаа эв нэгдэл, эрүүл энх, оюун санаа, нас, буян хишиг, сайн сайхан бүхэн батжин дэлгэрэхийн тухайтад МБШТ Гандантэгчэнлин хийдийн харьяа Энэтхэг улсын Бодь Гаяа дахь Батцагаан Монгол сүмийн санаачлагаар Монгол сүсэгтнүүдийнхээ дэмжлэгээр Бурхан багшийн гэгээрсэн Дорждангийн их бодь Сувраганд 100000 зул өргөх буяны үйл энэ сарын 28-наас шинээр гарах оны 1-сарын 01-нийг хүртэл үргэлжлэх болно.

Их эзэн богд Чингис Хааны мэндэлсэн Монголын бахархал баярын өдрийн мэндийг хүргэн Монголын нийт ард түмэн сүсэгтэн олон...
05/11/2021

Их эзэн богд Чингис Хааны мэндэлсэн Монголын бахархал баярын өдрийн мэндийг хүргэн Монголын нийт ард түмэн сүсэгтэн олондоо эрүүл энх аз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.Энэтхэг улс дахь Монгол Батцагаан Сүм.2021.11.05.

МБШТ Гандантэгчэнлин хийдийн харъяа БНЭУ дахь Батцагаан Монгол сүмийн лам нараас та бүгдийг эх болсон хамаг амьтны ачийг...
27/10/2021

МБШТ Гандантэгчэнлин хийдийн харъяа БНЭУ дахь Батцагаан Монгол сүмийн лам нараас та бүгдийг эх болсон хамаг амьтны ачийг хариулахын тухайтад туулсан бурханы хутгийг олохыг ерөөм үү.

27/10/2021

Бурхан багшийн 33 тэнгэрийн оронд заларч тэнд төрөл авсан эхдээ дээдийн номыг номлон сансарын зовлонгоос гэтэлгэж эхийнхээ ачийг хариулаад Замбутивд заларсан их дүйчэн өдрөөр Монголын ард түмний өмнөөс Бодь Гаяагийн Бурхан багшид навс өргөж ерөөл тавьлаа.

Хотлоороо ум сайн амгалан болтугай.

18/09/2021

Хутагтын орны Бурхан багшийн төгс гэгээрэлд хүрсэн Бодь Гаяагийн Их бодь суварганы нандин шүтээний өмнөөс Их хүрээ цам буюу Монголын Бурханы шашны соёлын биет болон биет бус өвийг уламжлал ёсоор дэлгэрүүлэн яваа нэгэн үеийн цамын нөхөддөө бичлэгээр баярын мэнд дэвшүүлж ерөөл айлтгаж буйг хүлээн авна уу.

МБШТ Гандантэгчэнлин хийдийн Батцагаан Монгол сүмийн даамал С.Эрдэнэбулган

Бурхан багшийн дөрвөн их дагшин орны нэг нь болох Очир Суурийн үдэш - Их Бодь суварга
16/09/2021

Бурхан багшийн дөрвөн их дагшин орны нэг нь болох Очир Суурийн үдэш - Их Бодь суварга

Бодь суварганы нандин Ногоон Дарь эхТөвөд дахь улс төрийн нөхцөл байдлын улмаас Дээрхийн гэгээн 14-р Далай багшийг 1959 ...
14/09/2021

Бодь суварганы нандин Ногоон Дарь эх

Төвөд дахь улс төрийн нөхцөл байдлын улмаас Дээрхийн гэгээн 14-р Далай багшийг 1959 онд Энэтхэгт дүрвэн ирэхэд тус улсын албаны хүмүүс түүнийг Жанрайсигийн хувилгаан гэхээсээ илүү улсын төрийн удирдагч гэж түлхүү харж байсан байдаг. Харин Дээрхийн гэгээн Далай багшийг анх Бодь Гаяагийн Бодь суварганд мөргөх үест дагалдан явсан төрийн төлөөлөгч болон бусад хүмүүсийг нарыг нэгэн зүйл ихэд гайхшруулж түүнийг харах өнцгийг нь бүрэн өөрчилсөн зүйл тохиосон ажээ. Энэ нь Дээрхийн гэгээн Далай багшийг суварга гороолоод ханан дээрх чулуун Дарь эхэд ойртон мөргөх үест Дарь эхийн хоёр мэлмийд сувс тунаран доош дусласан ажээ. Энэ сонин гоц үзэгдлийг өөрсдөө харсан энэтхэгийн төрийн төлөөлөгчид түүнээс хойш Дээрхийн гэгээн Далай багшийг улс төрийн удирдагч гэхээсээ илүү Жанрайсигийн хувилгаан гэж харж гүн бишрэлээр хүндэтгэн хандах болсон байдаг.

Монголд бүтээж Энэтхэгийн Бодь Гаяа дахь Батцагаан Монгол сүмийн гол шүтээнээр залсан Бурхан багшийн дүр байдал. ~ Алив ...
14/09/2021

Монголд бүтээж Энэтхэгийн Бодь Гаяа дахь Батцагаан Монгол сүмийн гол шүтээнээр залсан Бурхан багшийн дүр байдал.

~ Алив хилэнцийг өчүүхэн ч үл үйлдэн
Ариун буяныг хотол чуулган болгож
Анхаарч өөрийн сэтгэлийг номхтгон үйлдэх нь
Авралт Бурханы шашин болой ~

Бурхан багшийн төгс гэгээрэлд хүрсэн орон болох Дорждан буюу Бодь Гаяа дахь МБШТ Гандантэгчэнлин хийдийн харъяа Батцагаа...
13/09/2021

Бурхан багшийн төгс гэгээрэлд хүрсэн орон болох Дорждан буюу Бодь Гаяа дахь МБШТ Гандантэгчэнлин хийдийн харъяа Батцагаан Монгол сүм
2021 оны 9-р сарын 13

Address

Bodh Gaya
834231

Alerts

Be the first to know and let us send you an email when Mongolian Temple, Bodh Gaya posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Place Of Worship

Send a message to Mongolian Temple, Bodh Gaya:

Share