Mongolian Buddha Centre

Mongolian Buddha Centre Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Mongolian Buddha Centre, Religious Center, 10 Prince of Wales Road, London.

Намрын тэргүүн сарын шинийн 25-ны ханд дагинасын буулттай их дүйчэн өдөр буюу 2026 оны 9-р сарын 6-ны өдөр Дээрхийн гэгэ...
08/09/2026

Намрын тэргүүн сарын шинийн 25-ны ханд дагинасын буулттай их дүйчэн өдөр буюу 2026 оны 9-р сарын 6-ны өдөр Дээрхийн гэгээнтэн XIV Далай ламын Намжал дацан болон нууц тарнийн Жүддод дацангийн хансүр, Монголчуудын язгуур үндэсний ачит багш, гэвш лхаарамба Жадо ринбүчи Данзанжуннай гэгээнтэн багш маань Англи улсын Лондон хотноо үйл ажилагагаагаа явуулдаг Монгол Будда Төв дээр морилон саатаж номын хур хүртээлээ.

Мөн Монгол Будда Төвийн хүсэлтээр Англи улсад ажиллаж амьдарч байгаа Монголчууддаа зориулан Ёнданширжүрма номын тайлбар хөтөлж Дамжан Чойжал бурханы авшиг хүртээн Чойжоо дүгживийн балин гаргалаа 🙏🙏🙏

Ном гадаалаад Монгол Будда Төвийн хамт олон гэлэн Данзанлүндэг багшаас номын дуу сонсч эхэлсний 5 жилийн ойгоо мөн тэмдэглэлээ.

Дээдийн номын айлдварыг Англи улсад ихэс дээдэс багш нарынхаа дэргэдээс сонсон хүртэнэ гэдэг тоо томшгүй их буяны үрээр олдох ховор завшаан билээ.

Энэхүү ховор завшааныг Англи улсад амьдран суугаа сүсэгтэн олонд хайрласан Жадо ринбүчи багш болон Монгол Будда Төвийн үүсгэн байгуулагч гэлэн багш Данзанлүндог, номын тайлбарыг цахимаар орчуулсан МБШТ – Гандантэгчэнлин хийдийн дэд хамба, гавж С.Гантөмөр багш дээдсүүдийн минь өлмий бат ,мэлмий тунгалаг байж номын цагаан буян нь нарны цацраг мэт арван зүгтээ түгэн дэлгэрэх болтугай 🙏🙏🙏

Энэхүү ховор боломжийг бий болгоход үнэтэй хувь нэмэр оруулсан Монгол Будда Төвийн хамт олон, тусалж дэмжин номын арга хэмжээг хамтран зохион байгуулалцсан бүх сайн дурынхандаа болон төвийн үйл ажиллагаанд хандив өргөж номын үйл ажиллагаанд оролцсон бүх сүсэгтэн олон та бүхэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлье 🙇🏻‍♀️🙇🏻‍♀️🙇🏻‍♀️

Та бүгдийн минь дээдийн номын аян саадгүй дардан байж буян нь бум түмээрээ үржин, хүсэл бүхэн нь биелж, үйлс бүхэн нь дэлгэрэх болтугай 🙏🙏🙏

Дээдийн номын гэгээ зүг бүрнээ цацран хамаг амьтан гэгээрлийн хутгийг түргэнээ олох болтугай 🙏🙏🙏

English Translation
On the 25th day of the first month of autumn — a great düchen day marked by the descent of the dakinis, corresponding to 6 September 2026 — our teacher, The Most Venerable His Eminence Jhado Rinpoche Danzanjunnai, Khensur of the Namgyal Monastery of His Holiness the XIV Dalai Lama and of the Gyütö Ta***ic College, root teacher of the Mongolian people and Geshe Lharampa, graced the Mongolian Buddha Centre in London, England with his presence and bestowed upon us a rain of Dharma.

At the request of the Mongolian Buddha Centre, and dedicated to the Mongolians living and working in England, he gave the commentary on the Yöndan Shirjürma, bestowed the empowerment of Damjan Choijal, and performed the Choijoo dogjab torma ritual. 🙏🙏🙏

Following the teachings, the community of the Mongolian Buddha Centre also marked the fifth anniversary of the day they first began to receive Dharma teachings from the venerable Gelong Danzanlündeg.

To hear the sublime Dharma in England, in the very presence of our most eminent teachers, is a rare opportunity that comes only through the fruit of immeasurable merit.

To The Most Venerable H.E Jhado Rinpoche Jhado Rinpoche, who granted this rare opportunity to the faithful living in England; to the founder of the Mongolian Buddha Centre, the venerable Gelong Danzanlündeg Nanza Gombo; and to Gavj S. Gantömör Gantumur Sodnom, Deputy Abbot of Gandantegchenlin Monastery, the Centre of Mongolian Buddhists, who translated the commentary online — may the feet of these eminent teachers stand firm and their eyes remain clear, and may the pure merit of their Dharma work spread to the ten directions like the rays of the sun. 🙏🙏🙏

We offer our heartfelt gratitude to the community of the Mongolian Buddha Centre, whose contribution in making this rare occasion possible was invaluable; to all the volunteers who helped and worked together to organise the event; and to every one of the faithful who offered donations to the Centre and took part in the Dharma activities. 🙇🏻‍♀️🙇🏻‍♀️🙇🏻‍♀️

May the journey of your sublime Dharma practice be smooth and free of obstacles, may your merit multiply a hundred thousand fold, may all your wishes be fulfilled, and may all your endeavours flourish. 🙏🙏🙏

May the light of the sublime Dharma radiate in all directions, and may all sentient beings swiftly attain the state of enlightenment. 🙏🙏🙏

Эх болсон зургаан зүйлийн хамаг амьтны тусын тулд хүмүүс минь цагтаа сайхан ирээрэй, удахгүй уулзья 🙏🙏🙏
06/09/2026

Эх болсон зургаан зүйлийн хамаг амьтны тусын тулд хүмүүс минь цагтаа сайхан ирээрэй, удахгүй уулзья 🙏🙏🙏

Жадо Ринбүчи багш Англи улсын Лондон хотноо заларлаа 🙏🙏🙏🙏
06/09/2026

Жадо Ринбүчи багш Англи улсын Лондон хотноо заларлаа 🙏🙏🙏🙏

04/09/2026

Жадо багшийн номонд ирэхдээ мандалаа яаж өргөхөө сураад ирээрэй, хамтдаа багшдаа мандал өргөцгөөе 🙏🙏🙏

НОМЫН АЙЛТГАЛ Англи улсад суугаа Монголчуудын минь хувь тохиол, хийморь буяны үр хишгээр бидний хэдэн Монголчууд Лондон ...
13/08/2026

НОМЫН АЙЛТГАЛ

Англи улсад суугаа Монголчуудын минь хувь тохиол, хийморь буяны үр хишгээр бидний хэдэн Монголчууд Лондон хотноо дээдийн номын авшиг хүртэн Бурханы номыг шимтэн сонсдог болоод багагүй хугацаа өнгөрлөө 🙏🙏🙏

Энэ удаадаа Монгол Будда Төв болон Англи улсад ажиллаж амьдарч байгаа Монголчуудын хүсэлтээр Дээрхийн гэгээнтэн XIV Далай ламын Намжал дацан болон нууц тарнийн Жүддод дацангийн хансүр, Монголчуудын язгуур үндэсний ачит багш, гэвш лхаарамба Жадо ринбүчи Данзанжуннай гэгээнтэн багш маань Лондон хотноо морилон ирэхдээ Монголчуудад зориулан ном тавих болсныг дуулгахад таатай байна.

XVII жарны "Сүрээр дарагч" хэмээх гал морь жилийн намрын тэргүүн сарын шинийн 25-ны ханд дагинасын буулттай их дүйчэн өдөр буюу 2026 оны 9-р сарын 6-ны өдөр 14 цагт Дамдин Чойжил сахиус буюу Эрлэг номун хаан гэж монголчууд маана хүндлэн нэрэлдэг сахиусны даган соёрхол буюу Жэйнан хүртээж Ёнданширжүрма номын тайлбар хөтлөхөөр боллоо, та бүхэн минь өргөнөөр оролцоно уу🙏🙏🙏

Дээдийн номын гэгээ зүг бүрнээ цацран хамаг амьтан гэгээрлийн хутгийг түргэнээ олох болтугай 🙏🙏🙏

Номд даган баясах хүмүүс доорх дансаар хандив өргөж болох бөгөөд таны хандив Англи Улсын Лондон хот дахь Монгол Будда Төвийн үйл ажиллагаанд 100% зарцуулагдана.

Англи дахь данс:
Mongolian Buddha Centre
Sort code: 30-54-66
Account: 32663168

Монгол дахь данс:
Дөлгөөн Баатарбаяр
Худалдаа Хөгжлийн Банк
MN69 0004000 451131555

📍 Хаана: CLEM ATTLEE COMMUNITY HALL, 21 LEN FREEMAN PLACE, LONDON SW6 7TN
📅 Хэзээ: 2026.09.06-ны өдөр 14 цагт

БАГШ ГУРВАН ЭРДЭНЭ ДОР БИШРЭНГҮЙГЭЭР МӨРГӨМҮҮ 🙇🏻‍♀️🙇🏻‍♀️🙇🏻‍♀️

Эрлэг Номун Хаан Дамжан Чойжал сахиус

Хүний хийсэн сайн муу бүхий л үйлийг тольдон шүүж, гурван ертөнцийг нэвт харах гурван мэлмийтэй, бухын сэрвээн дээр гишгэж уур хилэн хүч чадлыг илтгэсэн догшин дүрт Дамжан Чойжал сахиус нь үнэн худал сайн муу үйлийг ялган шийтгэж шашныг сахин хамгаалдаг сахиус юм. Эрт дээр үеэс Монголчууд ариун цагаан арван буяныг дэлгэрүүлж, өвчин зовлон осол аваараас гэтэлгэн аварч нас буян арвижих тухайтад тахин шүтэж ирсэн билээ 🙏🙏🙏

Ёнданширжүрма номын тайлбар

Энэхүү ном нь Богд Зонхова бээрийн зохиосон, Бодь мөрийн зэрэг номын бүхий л агуулгыг наймхан бадагт багтаасан залбирал юм.
Багшийг ёсчлон шүтэхээс эхлээд эрдэнэт хүмүүний биеийн ховор нандин, мөнх бус ба үйлийн үр, орчлонгийн зовлонг таних магад гарахуйн сэтгэл, эх амьтныг гэтэлгэх бодь сэтгэл, зургаан барамид, амарлин орших ба үлэмж үзэхүй хосолсон мөр, эцэст нь очирт хөлгөний дөрвөн авшиг, үүсгэл төгсгөлийн хоёр зэрэг хүртэлх бүхий л замыг товчхон боловч бүрэн гүйцэд заасан байдаг.
Бадаг бүр «адислан соёрх» хэмээх айлтгалаар төгсдөг нь энэ зохиолын гол онцлог — зөвхөн уншиж өнгөрөх бус, зэрэг бүрийг өөрийн сэтгэлд ургуулан бясалгах сэдэв болгон авахыг сануулж байгаа хэрэг. Иймээс өдөр тутмын уншлагад ч, урт хугацааны бүтээлийн бүтэц болгон ч хэрэглэж ирсэн уламжлалтай.

03/08/2026
25/07/2026

ЦАГААН ШҮХЭРТ БУРХАН🙏🙏🙏

Цагаан шүхэрт бурхан нь амьтдын элдэв хэл ам, хэрүүл тэмцлийг амирлуулах их ерөөл таьсан бурхан юм. Мөн үүгээр зогсохгүй янз бүрийн ад донгийн хорлол, элдэв бузар зүйлд донтох зэрэг гаж буруу хүсэл, муу зуршлыг амирлуулагч бурхан билээ.

Цагаан шүхэрт бурханы номонд “Энэхүү номыг унших аваас ариун бус нь ариун болмуй, үл чадах зүйлээ чадах болмуй, амь нас, эрх хүч чадлыг эрхшээх болмуй, хүмүүн хийгээд амьтны өвчин амирлах болмуй, элдэв хижиг өвчин амирлах болмуй, газар хөдлөх аюулаас гэтлэх болмуй” гэх зэрэг олон ач тусыг айлдсан байдаг. Мөн Цагаан шүхэрт бурханы магтаал дээр “Зуу наслаж зуун намрыг үзэх болтугай” хэмээн айлдсан байдаг.

Цагаан шүхэрт бурханы номыг унших үед юу бодох вэ?

Цагаан шүхэрт бурханы лагшин цагаан өнгөтэй, хоёр мутар, хоёр хөлтэй бөгөөд зүүн талдаа цагаан шүхэр барьсан буй.

Энэхүү бурхан өөрийн өмнөх огторгуйд бодитой заларч ирсэн байна хэмээн бясалгаад ном уншихын сацуу түүний лагшинаас гэрэл цацарч биед тусах үед биед байсан ариун бусын хамаг зүйлүүд, хилэнц түйтгэр, элдэв хэл ам, хэрүүл тэмцэл, ялангуяа ад донгийн элдэв хорлол, гаж буруу хүсэл, муу зуршилд автах зэрэг сөрөг талууд бүгд амирлах болтугай.

Нас буян арвижиж, эрч хүчийг эрхшээх зэрэг эерэг нөхцөл бүгд бүрдэх болтугай. Энэ адил эцэг эх тэргүүтэй эх болсон зургаан зүйлийн хамаг амьтан бүгдээрээ Цагаан шүхэрт бурханы адис жинлавыг хүртэж бүгд амар амгалантай болох болтугай хэмээн залбираарай.

Ном уншсаны ач тусыг бүрэн дүүрэн хүртэхийн тулд тухайн номонд итгэл үнэмшилтэй байх нь хамгаас чухал байдаг.

Тийм учраас энэ номыг унших үед цэвэр ариун сэтгэлтэй байж итгэл үнэмшил, их сүсэг бишрэлийн үүднээс номоо сонсоорой.

Цагаан Шүхэрт бурханы адис жинлаваар хамаг амьтан хэрүүл тэмцэлгүй, хэцүү муу зуршилгүй, ад донгийн хорлолд өртөлгүй амар тайван жаргах болтугай.

Цагаан шүхэртийн зүрхэн тарни:

Дада ята ум анале анале, хасме хасме, бэрэ бэрэ, сооме сооме, шанде шанде, данде данде, бихаде бихаде, бира бира, деви базар дари банда банда ни базар бани пад, ум хум хум дрүм ходам пад сууха, хум дрүм банда пад, дагла сүрэн шиг сууха, ум базар бани банда банда, базар баше на нам сарва дүшдам бинаяа гам хум пад сууха.

Цагаан хэл амыг зайлуулагч

Бурхан багш гучин гурван тэнгэрийн оронд егүүдэн төрсөн эх Махаамааяад ном заан үнэнийг үзүүлэхийн тулд тэнгэрийн тэр оронд заларч Хайлан хурал зохиожээ. Номоо ч заан эхийнхээ хойд төрөл болох тэнгэр хийгээд өөр олон тэнгэрт үнэнийг үзүүлсэн гэдэг.

Амармагийн ертөнцийн хүсэлт зургаан тэнгэрийн Гучин гурван тэнгэрийн орон бол сүмбэр уулын оргилд орших хурмаст тэнгэрийн эзэгнэн суусан орон гэдэг.

Бурханы номд зааснаар энэ ертөнц Амармаг ба Өнгөт хийгээд Өнгөгүй гурван ертөнцөд багтна хэмээн номлодог. Хурмаст тэнгэр ба түүний албат гучин хоёр Индра суудаг орон тул энэ орныг нэрийджээ.

Гучин хоёр индра нь гэвэл:

Найман эдийн тэнгэр, арван нэгэн рүдра, арван хоёр нар, ашванийн хоёр хүү зэргийг хэлдэг байна.

Сүмбэр уулын орой дээр “Үзвээс үзэмжит” хэмээх хот байх бөгөөд тэр хотын дунд хурмастын “Ялгуусан” хэмээх ордон байх ажгуу. Тэр хотоос баруун урагш "Тэнгэрийн дэргэдэх сайн номын орон" хэмээх ордон байдаг гэнэ.

Тэр газар болвоос тэнгэрүүдийн номын хийгээд номын бус үйлийг ялган салгах ба номын сайныг сайшаан магтах хийгээд тэнгэрийн олон багш нарын ном заадаг ариун орон болно.

Энэ ариун газарт хурмаст тэнгэрийн алтан ширээ хийгээд түүний албат болон гучин хоёр тэнгэрийн суудал жигдрэн байдаг гэнэ.

Бурхан багш "Цагаан шүхэрт" хэмээх нууц тарнийг тэрхүү тэнгэрийн номын оронд айлдахын тулд "Үснирийг сайтар үзэхүй" хэмээх самадид тэгш оршин суумагцаа үснирийнхээ дундаас нууц тарнийн үсгүүдийг гарган энэ номыг айлдсан гэдэг.

Ер нь Бурханы сургаалыг айлдан номлосон хэлбэрээр нь амаар айлдсан, адисласан, даган зөвшөөрсөн хэмээх гурван зүйл хэмээдэг.

Энэхүү цагаан шүхэрт бол адисласан зарлиг мөн бөгөөд бурхан багш зөвхөн амаараа бус сангийн үс, хоолой, цээж, хүйс, нууцын орон тэргүүтэн биеийнхээ бүх хэсгээр бүр тэр байтугай шар үснийхээ нүх бүрээр ном номлож чаддаг хэмээн "Санаанд багташгүй нууц"-ын сударт айлдсан байдаг.

Бурхан багшийн сургаал үгийн хөлгөн буюу судар, үрийн хөлгөн буюу тарнийн ном айлдвараас бүрддэг бөгөөд дөрвөн тарнийн аймаг номлосоноос Үйлийн дандарт хамаарах "Дээдэд бүтээхүй цагаан шүхэрт" хэмээх нууц тарнийн тухай товчхон өгүүлье.

Тарнийн мөрийг Дээд, Ёгүүзэр, Явдлын, үйлийн дөрвөн дандраас үйлийн дандарт "Гурван тангараг байгуулах дандар" хэмээх Түүнчлэн ажирсаны язгуур, "Аюушийн дандар" хэмээх Лянхын язгуур, "Минтүгийн дандар" хэмээх Очирын язгуур ба Эрдэнэ, Тав-аар цэнгэгч, ертөнцийн хэмээх зургаан язгуур буй. Эдгээрээс түүнчлэн ажирсны язгуурыг Язгуурын эрхэм, Язгуурын эзэн, Язгуурын үснир, Язгуурын эх, Язгуурын хилэнт эр, Язгуурын хилэнт эм, Бодьсад зэрэг маш олон зүйлд номлосон буй.

Жишээ нь:

Язгуурын эзэн хэмээхүйд дөрвөн зүйл байдаг нь Жабалзаржүд, Чагданжандангийн жүд, Чагдарын жүд, Намжимын жүдүүд болно.

Язгуурын үснирт багтах Цагаан шүхэртэд "Бусдад үл ялагдагч", "Чанагши няцаагч", "Дээдэд бүтээгч" зэрэг буйгаас Дээдэд бүтээгч цагаан шүхэртийн товч агуулга тус эрдмийг тойм төдий өгүүлье.

Энэ нь бидний мэдэхээр цагаан хэл амаас хамгаалагч “Цагаан шүхэрт” судар юм.

1. Тарнийг бүтээхийн тулд бурхан тэргүүтэнд мөргөл үйлдэхүй
2. Арван долоон хилэнт эмийн эрдэм чадалыг магтан өгүүлэхүй
3. Арван долоон хилэнт эрийн алдрыг өгүүлэн хот мандлыг бясалгахуй
4. Арвис тарнийг урин тоолохуй
5. Лагшны эрдмийг өгүүлэх үүднээс амгалан сайныг ерөөхүй
6. Нөхөр арван нэгэн охин тэнгэрийн алдрыг өгүүлэн хот мандалд бясалгахуй
7. Тэдгээрийн сахиусан тарнийг урин тоолохуй
8. Элдэв аюулыг өгүүлэн өлзийт сайныг хүсэхүй
9. Тэнгэрийн адыг өгүүлэн өлзийт сайныг хүсэхүй
10. Элдэв идээ идэгч адыг өгүүлэн өлзийт сайныг хүсэхэй
11. Бусдын арвис тарнийн хараалыг гадсаар гадаслан илдээр таслахуй
12. Хутагт эхийн зүрхэн тарнийг урин тоолохуй
13. Хорлолыг няцаагч тарнийг урин тоолохуй
14. Хижиг өвчинг амирлуулахыг өчихүй
15. Элдэв өвчинг амирлуулахыг өчихүй
16. Өөрийн төдийгүй хамаг дэлхийн өвчинг амирлуулахыг өчихүй
17. Ойрын зүрхэн тарнийг урин өгүүлэхүй
18. Тус эрдмийг номлохуй

Цагаан шүхэртийг хөгшин залуу, эр эм ялгалгүй хэн ч болов урин уншиж, бясалган бүтээх зэргээр анхааран авч болох ба даавуун дээр бичин бүтээх тэргүүтэнээр гарын авлага болговол хэрэг, тус нь гарна.

Цагаан шүхэртийн гүн утгат тарнийг буянт сүсгийн сэтгэлээр цэвэрхэн даавуу, хальс холтос тэргүүтэн дээр бичээд сахиусан хот мандлын зай, равнай тэргүүтнийг ёсоор нь бүрдүүлж хүзүүндээ зүүх хийгээд эс бөгөөс амны уншлага болгох аваас тэр бодгал насан эцэслэхийг хүртэл мэс, хор, гал, усны аюул тэргүүтэн цаг бусын үхэлд хүргэх элдэв нөхцөлд үл чадагдана.

Насан эцэслэх хүртлээ шулмын эрхэнд үл ормуй. Тэнгэрийн ад тэргүүтэн элдэв адын оюулд өртөхгүйгээр барахгүй ад, зэтгэрийг эрхэндээ оруулан өөртөө нөхөрлүүлнэ.

Цогт Базарваань тэргүүтэн очирын гольт олон язгуурын тоолшгүй олон бурхад хийгээд нууц ба арвис тарнийг эрхшээн бүтээсэн арван хоёр язгуурт охин тэнгэрийн ивээлд багтан сахигдана.

Тэд түүнийг хорлолд чадуулалгүй нуух болно. Бурхадын сэтгэлд таатай болж асрагдан хамгаалагдахаар зогсохгүй тэр бодгальд дээдийн дээдээр баясах болно.

Наян дөрвөн мянган галавт өнгөрүүлсэн төрөлөө санах зэргээр ирээдүй хийгээд өнгөрсөнөө тольдох билигтэй болно. Урд ба хойд төрөлийнхөө жаргал зовлонг санах үүднээс магад гарах сэтгэл, бодийн сэтгэл, үнэхээрийн үзэл зэргийг төрүүлнэ.

Цагаан шүхэрт голлосон жаран дөрвөн элч тэнгэрүүд цаг алгасалгүй хамгаалан аврах болно.

Энэ төрлөөс эхлээд бурхан болох бүхий л төрөлдөө ягчис, бэрд, махчин тэргүүтний муу төрөлд төрөхгүй. Идэх идээ, уух ундаар гачигдсан ядуу хүн болж төрөхгүй. Тоолшгүй олон бурханы буяныг хураана. Тоолшгүй олон бурхан бодьсадын ивээлд багтан өршөөгднө. Бурхан бодьсадын ууган шавь мэт бурхан бодьсадын таалалд багтна.

Түүнчлэн ажирсан бүхний үснирээс гарсан цагаан шүхэрт хэмээх нэрээр алдаршсан хараал жатга тэргүүтэн хорлолд үл чадагдах арвис тарнийн хаан үүнийг амны уншлага болгосон, сахиус болгон зүүсэн, сударлан бүтээж биедээ хадгаласан тэр хүн тэр цаас эхлээд хилэнт үйлийг тэвчин хэдийгээр ариун явдалд оршиж үл чадагчин мөн боловч ариун явдалтан болно.

Шулмын хорлол тэргүүтнийг урд нь няцааж чаддаггүй байсан бол тэр цагаас эхлээд чаддаг болно.

Дэв бузраар доройтсон бол бузраас ангижран ариусах болно. Цагийн сайнд нүнай сахиж чаддагүй байсан бол сахисан мэт буяныг хураах болно. Эцэг эх, архадыг хөнөөсөн ба бурхан бодьсадын биеэс цус гаргасан хийгээд хуврагийн эвийг эвдсэн зэрэг засаргүй таван нүгэл үйлдсэн бол арилах болно. Урд насандаа үйлдсэн түйтгэр бүхэн барагдах болно.

Үр хүүхэд удам угсаа хүссэн хүн энэ тарнийг унших ба биедээ хадгалвал үр хүүхэдтэй болох ба нас, буян, хүч чадал цогцолсон сайн хүнээр удам залгах болно. Үхэж егүүдээд хойд төрөлдөө ертөнцийн дээд орон болох Энхжинд төрнө.

Тэнд төрөөд бодьсад болно. Энэ тарнийг анхаарагч хүний эргэн тойронд айл саахалт, хот балгад, орон даяараа хүн ба малын өвчингүй болно. Хэрүүл тэмцэл дайн самуун ч үгүй болно. Хур бороо ч цагтаа ормуй.

Address

10 Prince Of Wales Road
London
SM13PA

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Mongolian Buddha Centre posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share